Ахмадуудаа хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ахмадуудаа хүлээн авчээ

Олон улсын ахмадын өдрийг Булган аймгийн төв, хөдөөд өргөн тэмдэглэн, олон арга хэмжээ зохион байгуулжээ. Тухайлбал Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газар ахмадуудыг хүлээн авч, концерт үзүүлэн, соёолон насны морь уралдуулсан бол ахмадын хороо ажлын тайлангаа мэдээлж, энэ арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн байгууллага, иргэдийн хандивын хөрөнгөөр настангуудын хэрэглэх дуртай  бууз 2000 ширхгийг хийж бусад идээ бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ. Бугат сумын ахмадын хороо настангуудынхаа дунд урлаг спортын уралдаан тэмцээн явуулж тэдний хийсэн зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргасан байна. Аймгийн төвийн албан байгууллагууд харьяаны ахмадуудаа хүлээн авсны дээр аймгийн Засаг дарга ахмадуудын төлөөлөлтэй уулзалт хийж орон нутгийн ажлыг мэдээлэн ойрын үеийн бодлого чиглэлээ танилцуулж санал бодлыг сонсон хүлээн авсныг ахмадууд ихээхэн таашаав. Монголын ахмадын холбоо болон аймаг сумын ИТХ, Засаг даргын шагналыг энэ үеэр гардууллаа. Булган сумын зарим баг ахмадын өдрийг тэмдэглэх хөдөлгөөн өрнөж нэгдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын болон Засаг дарга нар  нутаг дэвсгэртээ байрладаг өрхийн эмнэлэг дээр нарийн мэргэжлийн дөрвөн эмч урьж  багтаа аж төрдөг 120 ахмадуудыг  эрүүл мэндийн үзлэгт орууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж