“ Гацуурт”-ын Л.Чинбат бусдын газар дээрэмдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“ Гацуурт”-ын Л.Чинбат бусдын газар дээрэмдээгүй гэв

Сүүлийн үед өдөр тутмын  сонин радио телевизээр “Гацуурт “- ХХК ийн захирал Л.Чинбат нь бусдын газрыг луйвардаж өөрийн болгох гэж улайран зүтгэх болсон талаарх мэдээллүүд цацагдах болсон. Энэхүү яриаг ор үндэслэлгүй, захиалгатай мэдээлэл хэмээн түүний итгэмжлэгдсэн хуулийн төлөөлөгч Н.Цэвээнжав өнөөдөр мэдэгдлээ.  Хэвлэлийн хүрээлэнд болсон хурлын үеэр тэрээр:

-Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Чинбат нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос 727 метр. кв газрыг анх 2002 онд худалдаж авчээ. Гэтэл энэ оны есдүгээр сарын 15-наас түүний хувийн эзэмшил газар дээр Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Батын заавраар зохих байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр бойлерын барилга барих нэрийдлээр “Жамо“ ХХК нь тендерт ялсан гэж нүх ухан 120 м.кв газарт барилгын суурь цутгасан нь Монгол Улсын Барилгын тухай хууль болон Газрын тухай хуулийг тус тус ноцтойгоор зөрчсөн. Эрхээ хамгаалж байгаа иргэн Л.Чинбатыг болон хамтран ажилладаг хүмүүсийн нэр төрд ор үндэслэлгүйгээр халдаж байгаа нь усанд унасан хүн өвс шүүрдэг гэдэг л болчоод байна. Анх  Л.Чинбат нь өөрийн эзэмшил  газраа 2002 оны арванхоёрдугаар сарын 6-нд Нийслэлийн Өмч Хувьчлалын комиссын нээлттэй дуудлага худалдаагаар Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр дэх “Таско ХХК”- ийн түрээслэж байсан 220.3 м.кв бүхий барилга байгууламжийг худалдан авсан. Тухайн үед буюу 2002 оноос хойш таван жилийн хугацаанд уг газраа баталгаажуулж , газрын гэрчилгээ авахаар хандсан боловч газрын зөвшөөрлийг өгөлгүй хойш тавьсаар 2007 онд гэрчилгээг олгосон. Нийслэлийн өмч хувьчлалын комисс уг байгууламжийг Чинбатад худалдахаас өмнө 2001 онд ханаар тусгаарлагдсан 42 м.кв газар өөр хүнд хувьчлагдаж, нэг барилга хоёр өөр эзэнтэй болсон. Дээрх худалдсан хэсгийг “Опен Хаус” гэх компани Л.Чинбатад 55 сая төгрөгөөр зарсан ба 2010 оноос “Опен Хаус” компаний захирал н.Алгирмаа өөрийн зарсан газартаа гурван давхар байшин барина хэмээн зүтгэсэн. Энэ хугацаанд Чинбат өөрийн худалдан авсан газартаа барилга барих хүсэлтээ 10 гаруй удаа нийслэлийн захирагчийн албанд гаргасан боловч нэг ч удаа хариу өгөөгүй байгаа. Үүнийхээ шалтгааныг “барилгын урд баригдаж байгаа сургуулийн өргөтгөлийг барьж дуусгах хүртэл тус дүүргээс барилгын ерөнхий эзкиз гаргаж өгөхгүй гэсэн “  гэв.

Р.НЯМЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж