Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үдээс өмнө хуралдсан Ардчилсан намын Ажлын хэсгийн хуралдаанд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд оролцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хэрэгжилтийн талаар тайлбар, танилцуулга хийсэн юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр хэлэхдээ “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам бүрэн тодорхой, ойлгомжтой хариулж чадахгүй байна. Уг нь ажилгүйдлийн шалтгааныг тодорхой гаргаж ирвэл хүмүүсийг ажилтай болгох бодлого зөв боловсруулагдана. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам өөрийгөө “Халамжийн яам” гэж ойлгочихоод байна. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн бодлогыг хослуулан явуулах учиртай байхад бүх бодлого нь халамжруугаа хазайсан. Хуулийн зорилтод бүлэг гэдгийг баг хорооны Засаг дарга нарын тодорхойлсон хэсэг хүмүүсрүү хандсан төрийн дэмжлэг болчих гээд байна. Мөн үүнийгээ хэрэгжүүлэх төр захиргааны хөдөлмөрийн байгуулага байгуулага байгуулах гээд, өнөөдрийн ажиллаж буй орон тоог хуваан нэмэгдүүлэх гэж байна. Гэтэл хөдөлмөр зуучлалын ажлыг төрийн бус байгуулага хэрэгжүүлэх боломжтой. Яагаад энэ ажлыг төрийн бус байгуулага хэрэгжүүлнэ хэмээн заачихаж болдоггүй юм бэ. Хүмүүст мөнгө тараахдаа ядахдаа ажилтай, эсэхийг нь бүртгээд авчих боломжтой шүү дээ. Ядаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж буй мөнгөө хэд байгааг мэдэж байх хэрэгтэй” гэв.

    Б.Мандах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж