
Бэкхэм гоолынхоо талаар “ Цохилт гүйцэтгээд л би орохыг нь мэдсэн. Эсрэг багийн хаалгач их сайн, тэр намайг хаалганы нөгөө тал руу цохино гэж бодсон ч би түүнийг хуурч чадлаа.” гэсэн байна. Бэкхэмийн хувьд лигийн 4 тоглолт, 2 дахь гарааны тоглолтоо хийж байна. Тэрээр ахилльесийн шөрмөсөө гэмтээсний улмаас талбайд 6 сар гараагүй билээ. Энэ тоглолтонд тэр талбайд 64 минутыг өнгөрөөн сэлгээнд суусан байна.
Score studio.