“Элэгний клиник төв”- тэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Элэгний клиник төв”- тэй болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Халдварт өвчин судлалын үндэсний төвд  “Элэгний клиник” лаборатори шинээр нээгджээ. “Элэгний клиник” лабораторид архаг хэлбэрийн хепатит В, С-г нарийвчлан оношлох, эмчлэх, эмчилгээний үр дүнг лабораториор хянах аргаар олон улсын стандартын төвшинд дүйцэхүйц тусламж үйлчилгээг дотооддоо үзүүлэх аж. Тухайлбал, элэгний бүх төрлийн вирусийг илрүүлэх, тоолох, хавдрын шинжилгээ хийх юм байна. Нэг иж бүрэн шинжилгээний хариу таван цагийн дотор гарах ба  48 хүний шинжилгээний хариуг зэрэг гаргах хүчин чадалтай гэнэ. Тус төв нь олон улсын стандартад нийцсэн чанарын шаардлага хангахуйц эм, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд  ХБНГУ-д элэгний өвчлөлийн чиглэлээр бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүд ажиллах юм байна. Элэгний бүх төрлийн шинжилгээ хийдэг төвтэй  болсоноор иргэд өндөр зардлаар гадаадад оношлогоо хийлгэх шаардлагагүй болно гэж ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд үзэж байна.

    П.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж