Үсээ хэрхэн гялалзуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Үсээ хэрхэн гялалзуулах вэ?

Нар, салхи, хатуулагтай ус, бохирдол, химийн бодис таны үсийг өнгө алдахад их үүрэг гүйцэтгэдэг. Сайхан үстэй болоход та заавал загвар өмсөгч байх албагүй. Сэтгэлээр уналгүй гал тогооны өрөөнөөсөө өөртөө хэрэгтэй зүйлээ хайгаарай.

-Өндөг, оливын тос. Богино үсэнд хоёр, урт үсэнд гурван өндөг таарна. Өндгөө нухаад бага зэрэг оливын тостой хольж, үснийхээ  угаас үзүүр хүртэл түрхээд 30 минут байлга. Дараа нь шампуниар угааж, дахин цэвэр усаар угаагаарай. Өндгөнд 11 төрлийн тэжээлийн элемент, протейн агуулагддаг бол оливын тос үсийг ангижруулж тэжээл өгдөг байна.

-Самрын тос. Гурван халбага самрын тос халааж, үснийхээ угаас үзүүр хүртэл самнаж түрх. Үсээ халуун алчуураар ороогоод тосоо хуйхандаа шингээхийн тулд 30 минут байлгана. Шампунаар угааж, цэвэр усаар зайлна. Самрын тос гэмтсэн үсэнд тэжээл болж, өнгийг сэргээнэ.

-Бэрс жимс. Аяганд жимсээ хийж нухаад, өтгөн болтол нь хутгана. Зуурмагаа үснийхээ үзүүрээс уг хүртэл түрхээд 20 минут байлга. Шампуниар  угаагаад, цэвэр усаар зайлна. Бэрс нь шимт бодис ихээр агуулдаг тул үсэнд тэжээл өгнө. Амьдрал бүрсгэр байх албагүй. Таны үс ч мөн адил.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж