Ashley найз залуутайгаа буудалд хоножээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ashley найз залуутайгаа буудалд хоножээ

Залуусыг байлдан дагуулсан цус сорогчдын амьдралыг харуулсан “Twilight” киноны од, жүжигчин Ashley Greene найз залуу Joe Jonas-ын хамт папараццид өртжээ. Тэд хэдэн сарын турш өөрсдийн харилцааны тухай бичсэн хэвлэлүүдийн мэдээллийг няцаасаар ирсэн ба энгийн найзууд хэмээн өөрсдийгөө нэрлэдэг. Харин өнгөрсөн ням гаригт хосуудыг шөнийн клубээс гараад зочид буудал руу орсон хэмээн хэвлэлүүдэд бичиж байна. Тэднийг ихэд дотно байдалтай тэврэлдэн, бие биенээ үнсэж байсан хэмээн бичжээ.

Ashley Greene нь “Avon” брэндийн шинэ бүтээгдэхүүн болох “Mark”-ын нүүр царай болохоор болжээ. Энэхүү брэнд нь гоо сайхны бүтээгдэхүүн болон шинэлэг загварын хувцас, гоёл чимэглэл зэрэг олон чиглэлээр бүтээгдэхүүнээ гаргах аж.

Энэ тухайгаа Ashley “Энэ брэнд нь залуу бүсгүйчүүдэд зориулсан үнэхээр сайхан загварууд болон гоо сайхны бүтээгдэхүүнийг багтааж байгаа. Тиймээс би энэхүү саналыг их баяртай хүлээж авсан. Эмэгтэй хүн гадаад байдал төдийгүй дотроосоо гэрэлтэж байх ёстой гэж би боддог. Харин гадаад байдлын гоо сайхнаа та энэхүү брэндэд даатгаж болно” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж