
Зураач С.Ганболд, Ч.Алимаа нар нь дүрслэх урлагийн уран зургийн төрөлд хүч авьяасаа сорьж, өөрсдийн өвөрмөц арга барил, ур чадвараа шингээсэн олон арвин бүтээл хийж, тогтмол үзэсгэлэнд оролцон, үзэгчдийн хэдийнээ танил болсон авьяаслаг уран бүтээлчид юм.
Энэхүү үзэсгэлэн нь нэг гэр бүлийн хоёр уран бүтээлчийн хамтарсан анхны үзэсгэлэн бөгөөд сүүлийн жилүүдэд хийгдсэн 90 шахам уран зургийн бүтээлүүд нь дэлгэгдэж байгаагаараа онцлог юм.
Г.Даша