“Гүн цэнхэр далай” малгайг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Гүн цэнхэр далай” малгайг дуудлагаар худалдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Австралийн нэрт малгай зохион бүтээгч Ann Maree Willett-ын урласан этгээд загварын гоёмсог малгайг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
    Уг малгайг гараар урласан ба өдөөр хүрээлэн чимэглэсэн 26 ширхэг үнэт чулууг байрлуулсан байна. Уг чулуунууд нь бүгд байгалиас олдсон цэвэр чулуу бөгөөд тус малгайн үнэт чанар үүнд агуулагдаж байгаа аж.

    Тус дуудлага худалдааг Bonhams & Butterfields дуудлага худалдааны ордон зохион байгуулж байгаа ба энэ сарын 10-нд Сан-Франциско хотод болох юм. Тус ордныхон уг малгайг 150-200 мянган ам.долларын үэн хүрнэ хэмээн таамаглаж байгаа гэнэ.
    Сонирхуулахад, “Гүн цэнхэр далай” хэмээн нэрлэгддэг уг малгай анх 2007 онд Миланы загварын долоо хоногт танилцуулагдаж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж