Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ахмадын баяр тэмдэглэж байгаад амиа алджээ
    Ахмадын баяраа тэмдэглэсэн хөгшин гал алдаж амиа алдсан хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн  73 настай эрэгтэй Д гэртэйгээ шатаж амиа алдсан байна. Мөн эл өдөр тус дүүргийн 17-р хорооны иргэн  64 настай ахмад бусдын гарт амиа алджээ. Түүний хоолойг нь зүссэн байжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

    Оюутнууд бүлэглэн танхайрчээ
    Аварга, Үйлдвэр урлалын дээд сургуулийн оюутнууд бүлэглэн хүний эрүүл мэндэд халдсан хэрэг энэ сарын 2-ны 23.40 цагт гарчээ. Баянгол дүүргийн  16 хороонд байрлах нийтийн байранд түр оршин суугч Аварга БТДС-ийн оюутан 17 настай Ч, Үйлдвэр урлалын дээд сургуулийн сурагч 17 настай Э нар согтуурсан үедээ бусадтай бүлэглэн иргэн Б-гийн толгойг хагалан, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн А-гийн зүрхэн тус газарт хутгаар зүсч, Д-гийн зүүн гар руу хутгалж, танхайрсан болохыг тогтоожээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

    23 настай залуу барилгаас унаж  нас баржээ
    Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүрэгт бүртгэгдлээ. Тус дүүргийн зургадугаар хороонд орших  Suy Gong ХХК-ний барилга дээрээс Төв аймгийн Баян-Чандмань сумын иргэн 23 настай эрэгтэй Н унаж нас барсан байна. Талийгаач  Хустайн-Шил ХХК-ний цахилгааны монтёроор ажилладаг байжээ. Тухайн үед  уг барилгын суурийн блокон доороос паниар авах гэж байгаад блоконд дарагдан гэмтэж тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн ирээд нас барсан болохыг тогтоосон байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж