
Хэрэг ням гаригийн шөнө Сиань хотод гарсан ба 300 аврагчид аврах ажиллагаанд оролцон шөнийн гурван цагт өөрсдийн ажлыг дуусгажээ.. Амь үлдсэн гурван хүний нэг нь байрны эзэн байсан байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн байна.
Осол барилгын чанаргүй материал нийлүүлснээс болсон гэж үзэж байгаа ба байшин нурсны дараа алга болсон хоёр нийлүүлэгчийг цагдаагийнхан хайж байна.
Өмнө нь жилийн өмнө ийм хэрэг Шанхайд гарах үеэр нэг ажилчин нас барсан байжээ. Барилгын бизнест стандарт унаж, авлига орж ирсэн учраас ийм хэрэг гарах болсон тухай хэвлэлээр бичиж байлаа.