Европын таван компани хоригт нэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Европын таван компани хоригт нэгдэв

Английн British Petroleum, Голландын Royal Dutch Shell, Францын Total, Италийн ENI ба Норвегийн Statoil гэх нефтийн томоохон компаниуд Ирантай хамтрах ажиллагааг зогсоосон буюу зогсоох шатандаа орсон тухай АНУ-ын эрх баригчдад мэдээлэв.

BP ба Royal Dutch мөн Iran Air компанид нисэх түлш нийлүүлэхээ зогсоосон байна. Британийн даатгалын Lloyds компани Ираны нефтийн даатгал хийхээ больж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стейнбергийн хэлснээр Ирантай хамтрахаа Оросын "Лукойл", Энэтхэгийн Reliance ба Туркийн Turpras тус тус зогсоов. Японы нефтийн Inpex концерн Ираны Азадеганы нефтийн ордыг эзэмших ажлаа зогсоов. Цагаан ордон Хятадын нефтийн компаниудыг хоригт хамруулахаар найдаж байна.

Барууны хэвлэлийн мэдээгээр Ираны эсрэг нефтийн компаниудын хоригоос илүүтэйгээр Арабын нэгдсэн эмиратыг шахсан нь Ираны санхүүгийн зах зээлд хүндрэл саад боллоо. Исламын Иран АНЭ-аар дамжуулан хоригийг тойрч валютын урсгалаа барьж байдаг . Одоо тэр суваг хаагдаж байна. Хоёр орны худалдаа 50 хувиар буурсан байжээ.

Ираны риалын ханш саяхан нэг ам.доллар нь 10.500 риалтай тэнцэж байсан бол одоо ханш унаж нэг ам.долларыг 12-12.500 риалаар авах болсон байна. Ираны төв банк ханшын доллартай харьцуулсныг 10.198 риал гэж тогтоосон боловч банкууд энэ ханшаар арилжээ хийхгүй валют солих цэгүүдээ түр хаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж