Бин Ладен гамшигт нэрвэгдэгсдэд туслахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Бин Ладен гамшигт нэрвэгдэгсдэд туслахыг уриалав

"Аль-Каида" бүлгийн лидер Осама бин Ладен байгалийн гамшиг ба дайн тулаанд нэрвэгдсэн лалынхан туслахыг уриалсан илгээлт гаргажээ. Исламын сайтуудыг шүүдэг SITE Intelligence Group  гэх америк агентлагийн мэдээнээс иш татан Associated Press энэ тухай дамжуулжээ.
“Нэг дугаарын террорист” өөрийн илгээлтдээ нэрвэгдэгсдэд туслах зорилготой сан байгуулахыг санал болгов. Бин Ладен лалын орнуудын эрх баригчид ядарсан хүмүүст туслахын оронд цэргийн зардалд ихээхэн мөнгө хөрөнгө хаяж байгааг шүүмжилжээ.
SITE Intelligence Group порталд тэмдэглэснээр, дуут бичлэг нь саяхны үерт нэрвэгдсэн пакистанчуудын зургуудаар чимэглэгдсэн байв. Мөн “Аль-Каида” өмнөхөн нь үерийн талаар бас нэг бичлэг гаргасан байв. Тэр илгээлтийг бүлэглэлийн сурталч Адам Гадан (Adam Gadahn) уншсан байв.
SITE Intelligence Group сануулснаар бин Ладены сүүлчийн бичлэг 2010 оны гуравдугаар сард байсан ба есдүгээр сарын 11-ний террорын зохион байгуулагч нарын нэг Халид шейх Мухаммадыг цаазалбал аллага явуулна гэж АНУ-д занал хийсэн байв.  Сүүлчийн илгээлтийн жинхэнэ эсэхийг шинжээчид тогтоож чадсангүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж