Сара Пэйлинг Пенсильванийн залуугаас хамгаалав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Сара Пэйлинг Пенсильванийн залуугаас хамгаалав

Сара Пэйлин. Фото ©AFP

Аляска мужийн захирагч асан АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлиныг шүүх хамгаалалтдаа авч түүнд занал хийсэн Пенсильванийн 18 настай залуу Шон Кристи (Shawn Christy) гэгчийг 20 хоногийн дотор Пэйлинтэй уулзах мөн гэр оронд нь нэг милиэс дотогш ойртохыг хориглосон байна.
Аляскийн шүүхийн энэ тогтоолд тэр залууг бас Сара Пэйлины охин ба гэр бүлийн найз Кристан Коул (Kristan Cole) нарт ойртож болохгүйг сануулсан гэнэ. Пэйлины ярьснаар Кристи утсаар байнга занал хийж,захидал бичиж байсан гэнэ. Нэг захидалдаа Аляска орох билет авсан гээд болгоомжтой байхыг сануулсан байжээ. Мөн захидалдаа шувууны буу худалдан авсан чекээ хавсруулсан байв. Тэр галзуу миний үхлийг хүсч байна гэж Сара хэлсэн байлаа. Тэдний гэр бүлийн найз Кристан Коулын хэлснээр Кристи түүнтэй холбогдон Аляскад ирснээ хэлсэн гэнэ.
Сара Пэйлин 2008 онд Америкт нэртэй болсноос хойш олон тооны занал хийсэн захидал авлаа. Пэйлины дайснуудаас хамгийн тууштай нь Кристи гэж Пэйлины өмгөөлөгч Томас ван Флейн (Thomas Van Flein) хэлжээ.
Сара Пэйлин сүүлийн саруудад улс орноороо яван Бүгд найрамдах намын консерватив гишүүдийн төлөө ухуулга хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж