Түймрийн голомт руу нэмэлт хүч илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Түймрийн голомт руу нэмэлт хүч илгээжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг, “Даваатын ам” гэдэг газарт өнгөрсөн сарын 29-ний өдөр гарсан түймрийг  энэ сарын 01-нд цурманд оруулан нийт 117 хүн, зургаан техниктэйгээр ажиллаж байгаа аж.  Хэдийгээр энэ сарын 01-02-ний өдрүүдэд нойтон цас орж чийгтэй байсан ч унанги, хөвд ихтэйгээс гадна их салхитай байгаа тул уг түймэр бүрэн унтраагүй уугисаар байгаа юм байна. Тиймээс өнөөдөр өглөө  Онцгой байдлын ерөнхий газар болон Аврах тусгай ангиас 45 албан хаагч  түймрийн голомт руу нэмэлтээр явсан байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж