Нийт малын 98 хувийг устгаад байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Нийт малын 98 хувийг устгаад байна

Сүхбаатар аймагт дэгдээд байгаа шүлхий өвчнөөр өвчилсөн малын 98.8 хувь буюу 10143 малыг устгаад байна. Өнөөдрийн байдлаар 10 сумын 494 өрхийн 188656 малд уг өвчин тусаад байгаа нь өмнөх өдрийнхөөс 306 малаар нэмэгдсэн байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг аймгийн хэмжээнд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 520 өрхийн 128 мянга 564 мал хамрагдсан нь вакцинд хамрагдах нийт малын 48.1 хувь нь хамрагдаад байна. Өвчний тархалтыг намжаах зорилгоор орон нутаг, УОК-ын албан хаагчидтай хамтран ажиллаж байгаа. Уг өвчинтэй тэмцэхэд 1032 хүн 170 автомашин, 63 мотцикль, ариутгалын 24, хөдөлгөөнт 110 пост ажиллаж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж