Дэвид Стэрн “Бид тоглогчидтой ямар нэг гэрээнд хүрж чадахгүй бол эрсдэлтэй байдалд хүрэх болно. Тиймээс бид шаргуу ажиллан энэ асуудлыг шийдвэрлэн, эхний тохиролцоонд хүрээд байгаа. Бид удаан хугацааны турш ярилцсан. Хэлэлцээр маань амжилттай явагдаж байгаа. Бидний талаас тоглогчдын хөрөнгийн мэдүүлэг, аудитын дүн, татварын тайланг тоглогчдод илүү хялбараар шийдвэрлэж өгөх болно.” гэсэн байна. Стэрн энэ мэдэгдлээ Нью-Йорк Никс баг Италийн Олимпиа Милано багтай улирлын өмнөх тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн байна.
Стэрн “Бид энэ намар хэд хэдэн удаа уулзаж нааштай байдалд хүрж байсан. Тиймээс ч бид шийдэлд хүрч чадна” гэжээ. Энэ мэдээлэл үзэгч олон, НБА-н хөгжөөн дэмжигчдэд таатай байгаа нь тодорхой.
Score studio.