Саа өвчний нэмэлт дархлаажуулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Саа өвчний нэмэлт дархлаажуулалт хийлээ

Халдварт саа өвчний нэмэлт дархлаажуулалтын эхний ээлж энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Таван сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдийг саагийн нэмэлт дархлаажуулалтад хамруулах болсны учир нь манай улстай хөрш зэргэлдээ орших ОХУ-ын зарим мужид уг өвчин гарч эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор саагийн вакциныг дахин хийж байгаа юм.

ОХУ-ын Тажикстан, Казахстан мужуудад өнгөрсөн зургадугаар сараас эхлэн саа өвчний дэгдэлт 0.5 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдэд голлон халдаж байгаа аж. Тиймээс энэ насны хүүхдүүийн дархлаа суларч болзошгүй тул нэмэлт вакцинд хамруулж эхлээд байна. Дархлаажуулалтанд аймгийн хэмжээнд 5460 хүүхэд хамрагдахаас өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хүүхдүүдийн 68 хувь, сумын төвийн 83, багийн хүүхдүүдийн 25.5 хувь нь хамрагдаад байна.

Саагийн нэмэлт вакциныг хоёр удаагийн дусал хэлбэрээр өгч  байгаа бөгөөд  цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг өөр өөрийн цэцэрлэгийнх нь байранд нэгдсэн журмаар  хамруулж байна. Харин  гэрээр байгаа энэ насны хүүхдүүдийг аав, ээж нь өрхийн эмнэлэгтээ хандаж, заавал хамруулах хэрэгтэйг мэргэжлийн хүн анхааруулж байна.

Нэмэлт дархлаажуулатын хоёр дахь ээлж ирэх сарын 1-5-ны хооронд дээрх журмаар хүүхдүүдэд хүрэх юм. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ нэмэлт дархлаажуулалтанд заавал хамруулаарай.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж