Ослын улмаас хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хүний амь эрсэджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шарын голын салдаг хар зам дээр өчигдөр УБК 10-03 улсын дугаартай Истана маркийн машин болон ДАР 79-05 улсын дугаартай Соната маркийн хоёр машин мөргөлджээ. Ослын газарт аймгийн Онцгой байдлын газрын аврагчид очиход ослын улмаас Соната маркийн машинд зорчиж явсан нэр хаяг нь тодорхойгүй 35-40 насны эрэгтэй  хүн газар дээрээ амиа алдсан байжээ. Түүнийг хууль хяналтын байгуулагад шилжүүлсэн бол Истана маркийн машинд сууж явсан нэр, нас тодорхойгүй гурван хүнийг Баянгол сумын эмнэлэгт хүргэсэн байна.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж