Титмээ мартсан миссүүд

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Титмээ мартсан миссүүд

Дуурь бүжгийн эрдмийн театрын 48 дахь улирлын нээлтэд “Мисс Монголиа” наадмын охид уригдан  ирсэн ч титмээ мартсан байв. Урлагийн гэгээн ордоныг хүндэтгэн гоёлын даашинзаар гангаран титмээрээ чимэн ирэх байх гэсэн үзэгчдийн хүлээлтийг тэд ойлгоогүй бололтой. Монголын нэрийг дэлхий тавцанд гаран өрсөлдөх охид маань дуурийн театрт анх удаа орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэд  нэгдүгээр үзэгдлийн завсарлагаанаар танхимын суудлаа тухлан “хачиртай талх” зооглон хаана ирсэнээ мартсан мэт аашлихад дургуйцах хүн цөөнгүй байсан шүү.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж