Өвөлжилтийн бэлтгэл сайн байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл сайн байна

Ховд аймгийн Засаг дарга орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн сард сумдын удирдлагуудад албан даалгавар өгчээ. Тус албан даалгаврын дагуу орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсэг сум бүрт ажиллаж байна. Өнгөрсөн өвөл, хаврын зуднаар нилээд мал хорогдсон тул малчид хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөө бууцаа засаж сэлбэх ажил харьцангуй сайн байгаа талаар орон нутагт ажиллаж буй ажлын хэсэг дүгнэж байна. Мөн Ховд хотын өвөлжилтөд бэлтгэж дулааны цахилгааны станцын хоёр зуухыг өнгөрсөн сард бүрэн шинэчлэн засварлаж ашиглалтанд хүлээн авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж