
“CK One” загварын бүтээгдэхүүнүүд Calvin Klein-ы ижил төрлийн бүтээгдэхүүнээсээ 15-20 хувийн хямд үнэтэйгээр худалдаалагдах гэнэ. Учир нь залууст зориулсан өдөр тутмын хувцас гэдэг утгаараа өндөр үнээр зарахгүй байхыг зорьсон байна.
Мөн шинээр гарах тус загварын эмэгтэй дотуур хувцасны зар сурталчилгааны нүүр царайгаар Samantha Gradoville ажиллахаар сонгогдсон байна. Харин бусад барааг зах зээлд төлөөлөхүйц шинэ өвөрмөц дүр төрх хайж байгаа тухай тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Н.Наран