
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хавдарын өвчлөл, нас баралт ихэссэн нь эрүүл мэндийн салбарт ажиллагсадын хөнгөвчлөх эмчилгээний мэдлэг тааруу, төгсгөлийн шатны оноштой өвчтөн эмнэлгийн тусламж цаг тухайд авч чадахгүйтэй холбоотой гэж үздэг. Өвчнөөр нас баралт, өвчлөлтийг дээрх шалтгаантай холбогдуулан сумдад ажиллаж байгаа их эмч нарын саналын дагуу Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар , нэгдсэн эмнэлэг, анагаах ухааны коллеж, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, Норвегийн Тусламжийн байгууллага хамтран “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ “ сэдэвт сургалтыг нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг болон 18 сумын эмнэлгийн 30 их эмч нарт зохион байгууллаа. Тус сургалтыг Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор профессор, ЭМШУИС-ийн ерөнхий мэргэжилтэн,тэнхимийн эрхлэгч Д.Одонтуяа удирдан явуулжээ.
Б.Мөнхзаяа