
Тус арга хэмжээний үеэр Jack Heuer “Цагны зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлсээр ирсэн манай компанийн гол нуцц нь хэрэглэгчдийн үнэнч анд нь байсаар ирсэнд оршино. Бид удаан хугацааны туршлага болон чадварлаг хамт олны хүчээр тэргүүлэх чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, тус брэндийн нүүр царай болсон “Титаник”-ын од Леонардо таван жил үерхсэн израйль гаралтай үзэсгэлэнт бүсгүй Бар Рафаэлитэй сүй тавихаар болжээ. Лео сүйн бөгжөө ээж Ирмелинээр сонгуулах аж.
Өдгөө 35 настай Лео Холливууд дахь харшаа зарж, Рафаэлитэй хамт байшин худалдаж авах гэж байгаа гэнэ.
Н.Наран