Орост болсон эсэргүүцлийн “резонанс”…бидэнд хүртээлтэй юу

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Орост болсон эсэргүүцлийн “резонанс”…бидэнд хүртээлтэй юу

Өнгөрсөн
долоо хоног дэл­хийн олон орны эрх баригчдын хувьд түгшүүртэй, санаа
зовоосон цаг хуга­цаа­ны хэрчим байлаа гэж хэлж болохоор өнгөрөв. Эдийн
засгийн хямралын үед түү­нийг дагасан улстөрийн хям­ралууд болон
тогтворгүй байд­лууд ээлж дараалан улс орнуудыг хамарна гэж байсан ч
үнэндээ харьцангуй тайван өнгөрсөн гэж болно. Энэ нь магадгүй хаашаа ч
бултаж болохгүй  бэрх­шээл­тэй нүүр тулсан үед хүмүүс аливаад тэвчээртэй
хандахыг эрхэм­лэдэгтэй хол­боо­той биз. Ха­рин хямрал өн­гөр­сөн гэж
үзэж байгаа ч  улс орны амьдрал эргээд сай­жирна гэсэн хү­лээлт нь
та­лаар болж эхэ­л­мэгц одоо л хү­­мүүсийн уур цухал ил гарч эхэлж
байгаа бололтой байна.

Орост юу болов

Өнгөрөгч
амралтын өд­рүүдээр Орос орны хэд хэдэн томоохон хотуудад жагсаал
хөдөлгөөн болж олны ан­хаарлыг татлаа. Хамгийн эх­лээд энэ ням гарагийн
өг­лөө Владивосток хотод 1500 иргэд одоогийн засаг захир­гаа ялан­гуяа
одоогийн Зас­гийн газрын явуулж байгаа бодлогыг эсэр­гүүцсэн цуг­лаан
зохион бай­гуулж В.Пу­тиныг огцрохыг шаардсан шаардлага бүхий уриалгыг
олон нийтэд танил­цуулсан байна. Энэхүү уриал­гад 2004 оноос эхлэн
өөрчил­сөн му­жийн захирагчийг ний­тийн санал асуулгаар шууд сонго­дог
байсан уламжлалыг эргэн сэргээхийг шаардсан заалт мөн оржээ. Мөн
иргэдийн зүгээс хүнсний бүтээг­дэ­хүү­ний үнийн өсөлтийг эсэр­гүүцэж,
эмнэлгийн үйлчил­гээ­ний хүр­тээмж чанар болон боловс­ролыг үнэ
төлбөргүй олгох асуудлуудыг дэвшүүл­сэн бай­на. Алс Дорнодын энэхүү
хотын иргэд Оросын одоо­гийн эрх баригчид хяз­гаар нутгийн иргэддээ
анхаа­рал огт тавих­гүй байна гэсэн нь шүүмж­лэлийн бас нэгэн хурц үзүүр
байлаа. Засгийн газ­рынхаа эсрэг уриа лоозон барьсан орос иргэдийн
эсэр­гүүцлийн жагсаал цуглаан дуу дуугаа авалцан үргэл­жилж нийслэл
Москва хотод хүрэв. Тэнд болсон жаг­саа­лын үеэр  эдийн засгийн болон
нийгмийн чиг­лэлээр явуулж байгаа Оросын Зас­гийн газрын бодлого
иргэ­дэд таалагдахгүй байна гэсэн уриа лоозонгууд илүүтэй үзэг­дэж
байсан байна. Оросууд одоогийн эрх бариг­чид хям­ралыг даван гарах
талаар авч байгаа арга хэм­жээнүүд бо­лоод улс орноо удирдаж бай­гаа хэв
маяг нь иргэдийх нь сэтгэлд хүрэхээ байсан гэх мэдээллийг энэ үеэр
хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд тү­гээж байлаа. Сүү­лийн арван жилд
өсөлттэй гарч байсан эдийн засаг нь зогсонги бай­далд орж бай­гааг
оросууд В.Путины Зас­гийн газрын урагшгүй үйл ажиллагааны илрэл гэж үзэх
болжээ.

Тэнд ханиахад энд …

Нэгэнт хөрш орон
бо­ло­хын хувьд Орост гарч байгаа аливаа үйл явд­лын өнгө төрх үр нөлөө
бидэнд ч бас хамаатай байж таарах нь бий. Хэ­дийгээр богино хуга­цаанд
болоод өнгөрсөн үйл явдал боловч В.Пу­тины Засгийн газарт өгч байгаа
Оросын иргэдийн зарим нэг дүгнэлт, ша­халт шаардлагууд анхаа­рал татаж
байгаа юм. Оросын одоогийн эрх баригч нам болох “Единая Россия”
улстө­рийн хүчний барууны чиг­лэлийн бодлого нь дэл­хийн нөлөө бүхий энэ
гүрнийг монополь засаг­ла­лын үлгэр жишээ бол­гож байна гэх шүүмж
ялан­гуяа сөрөг улстө­рийн хүчнийх нь  зүгээс байнга өлгөж авах 
үндэс­лэлтэй ишлэл болж бай­гаа юм. Хэдийгээр Орос улс
ардчилсан чиг барим­жаагаар замнаж байгаа гэж тунхагладаг ч ба­рууны
орнуудын бахар­хах дуртай хүний эрх, эрх чөлөөг баримжаалсан нээлттэй
засаглалын хэв загвараас илүүтэй нэг нударганд зангидагдсан хаалттай
засаглалын дүр төрхийг тодруулах бол­сон гэнэ. Магадгүй энэ нь манай урд
хөрш болох Хятадын үсрэнгүй хөгж­лийн нэг нууц гэж Оросын одоогийн
удирдлагууд ойлгож байгаа бололтой юм. Нэгэнт өрсөлдөөний туйл
өмнөхөөсөө өөр тий­шээ хазайж буюу хаяанд нь ирж байгааг мэдэрсэн Орос
орны одоогийн удирд­лагууд Хятадын хөгжлийн загварын зарим нэг хэлбэрийг
хуулж бай­гаа мэт сэтгэгдэл төрө­хөөр байна. Хятадын эдийн засгийн
хөгжил олныг гайхашруулж бай­гаа ч нөгөө талдаа хаалт­тай, засаглалын
хатуу гараар нэгтгэн базах гэ­сэн хандлага бүхий заг­вар нь Дорнын хэв
шин­жэт ард түмнийх нь нийт­лэг олонлогт таардаг байж болзошгүй билээ.
Харин өдөр бүр хүрээгээ тэлэх даяарших хамаар­лын хамгийн идэвхтэй хэсэг
буюу Европ тивд орших Оросын олон ний­тийн хувьд энэхүү моно­польчлох
хэв шинж хэр ахицтай болохыг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Оросын эрх
баригчид эдийн засгийн голлох салбарууд болон гадаа­даас орох мөнгөний
урс­га­луудыг төрийн хяналт бүхий цөөн хэдэн ком­­пани нэгтгэлүүдээр
дам­жуулан хянах бодлого илт мэдэгдэж байгаа нь сөрөг хүчнийхний
эсэр­гүүцээд байгаа моно­польч­­лох гэсэн тодор­хойлолтыг бий болгож
байгаа юм. Энд онцлон хэлэхэд хойд болоод урд хөршийн хэт
моно­польчлолын хэв шинж дунд нь хавчуулагдсан Монгол улсын бодлогод ч
нөлөөлж байна уу даа гэхээр шинж тэмдэг мэд­рэгдэх болсон. Ялангуяа Орос
Монгол хоёр орны хооронд хувийн хэвш­лийнхний бизнесийн идэвх­тэй
хамтын үйл ажил­лагаанаас илүү­тэйгээр төрийн хяналт бүхий бизнесийн
бүт­цүүдийн хэлхээ холбоо идэвхжээд байгааг өөрөөр тайлбарлахад хэцүү
юм. Энэ байдал зөвхөн монголчуудын бол­гоомжлолыг төрүү­лээд ч байгаа юм
биш, Оросын дотоодод ч байнга түгшүүр төрүүл­сээр ирсэн нь олон
ба­рим­таар илэрч байгаа юм.

Айл хөршийн амь нэг

Орост
гарсан дээрхи эсэргүүцлийн цуглааны үеэр монголчуудын хувьд бас нэг
анхаарал тата­хаар уриа лоозон гарсан нь Эрхүү хотод болсон цуглааны
үеэр олонтаа үзэгдэж байв. Энэ бол Байгаль нуурын бохир­долд анхаарлаа
хандуу­лахыг шаардсан шаард­лага байлаа. Сүүлийн үед Эрхүү орчмын бүс
нутагт эдийн засгийн га­даад харилцаа өргөжи­хийн хэрээр цэнгэг усаа­раа
дэлхийд гайхагддаг Байгаль нуурын эко-систем алдагдах аюулд ороод
байгаа гэнэ. Мөн Эрхүү хотын иргэдийн шаардлага дотор байнга нэмэгдэх
болсон үнэ тари­­фын өсөлтийг зог­соох асуудал томоохон байр суурь эзэлж
байжээ. Мөн тус бус нутгийн  хэм­жээнд коррупцийн хаанч­лал хэмжээ
хязгааргүй тогтож байгаа нь иргэ­дийнх нь сэтгэлийг зо­воож байгаа юм
байна.
Энэ мэтээр их гүрний тулгамдаад байгаа олон асуудлыг уудлан
илч­лэхийг зорьсон эсэргүүц­лийн гэх жагсаал цуглаан хойд хөршид
ойрмогхон болоод өнгөрлөө. Ба­рууны орнуудын хувьд тус орны талаар
байнга шүүмж гаргадаг  хүний эрхийн асуудлыг нь илүү­тэй анхаараад
өнгөрсөн бол Оросын эдийн засаг дахь засаглалын орол­цоог нь хэрхэн
шүүмж­лэхийг монголчууд илүү­тэй сонирхсон биз ээ. Яагаад гэвэл бид энэ
талаараа их төстэй бол­чих вий гэсэн болгоомж­лол нэлээд ул суурьтай
үүсэн бий болж  байгаа билээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж