
НБА-н дорнод бүсийн хүчирхэг багуудын нэг НБА-н 6 удаагийн аварга Чикаго Буллс баг, төвийн тоглогч Франц легионер Жоаким Ноатай гэрээгээ сунгалаа. Одоогоор гэрээний заалтууд, нөхцлийг 2 тал олон нийтэд дэлгээгүй байна. Каолос Бүүзэр гэмтсэн учраас Буллс яаравчлан ийм шийдвэр гаргаж байх шиг байна. Учир нь Флоридагийн их сургуулийн од тоглогч маань өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 10.8 оноо, 11 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж байсан. Ирэх улиралд Миами Хит баг шинэ их гурвалыг бүрдүүлээд байгаа ч Чикаго Буллсын шинэ бүрэлдэхүүн ч тэднээс дутахгүй хүчирхэг болжээ. Тус баг энэ зун Юта Жаззаас Карлос Бүүзэр, Кайл Корвэр, Ронни Брьювэр нарыг авсан бол Кеит Богансыг Орландо Мэжикээс авсан. Харин тэд Тайрус Томас, Кирк Хайнрич нарын тоглогчдоо алдаад байгаа. Бухнуудын энэ жилийн баг Дэррик Роуз болон Карлос Бүүзэр нар дээр тулгуурлаж байгаа бөгөөд Ноа тэдний гол дэмжигч байх нь гарцаагүй.