Ардчилсан намын бүлгийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгийн хурал өндөрлөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж дууслаа. Тус хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай байлаа. Ийнхүү хэлэлцээд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд ажилгүйдэлд нөлөөлж буй шалтгаан, цалингийн нэмэгдэл хөдөлмөр эрхлэлтэнд хэрхэн нөлөөлөх тухай бодлого, судалгаа гаргахыг хүслээ.

    Хуралдааны төгсгөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгож шинээр үзэл баримтлал боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.

    Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэнд хөдөлмөр эрхлэлтийн тоог оруулж, үүнтэй уялдуулан төрийн мөнгөний бодлого гардаг байх ёстой. Иймд энэ бодлогыг боловсруулаач хэмээн Нийгмийн хамгаалал  хөдөлмөрийн яаманд Ардчилсан намын бүлгийн зүгээс санал болгожээ. Мөн УИХ-д өгч буй мэдээллээр ажилгүйчүүдийн тоо 3,4 хувьтай, эсвэл 5 хувь гэж гардаг. Харин статистикийн мэдээгээр 9.5 хувьтай байдаг. Иймд юуны өмнө ажилгүй хүн гэж хэн бэ гэдгийг тодруулах шаардлагатайг Засгийн газарт санал болгосон байна.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөрийн биржийн талаар бүлгээс тогтоол гаргаж хөдөлмөрийн онлайн биржийг ондоо багтааж зохион байгуулахыг Засгийн газраас хүсчээ. Энэхүү ажлыг заавал төрийн байгууллага, зохион байгуулалтаар биш хувийн хэвшил, төрийн бус байгууллага хэрэгжүүлээд явах бүрэн боломжтойг мөн онцолсон байна.

    Б.Мандах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж