
Космо брэнд бий болсон түүх
Cosmopolitan сэтгүүл нь 1886 онд дээдсийн хүрээнийхэнд зориулан анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр дэлхийн сая сая уншигчдын хүсэн хүлээж, шимтэн уншдаг эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд зориулсан дэлхийн топ брэнд №1 сэтгүүл болжээ. Уг сэтгүүлийн албан ёсны хувилбарын тоо хэдийнээ 60-д хүрч, 100 гаруй оронд олон сая хувиаар худалдаалагдаж байна.
Хамгийн сонирхолтой нь орчин үеийн бүсгүйчүүдийн амьдралын нэгэн хүчтэй хэмнэл, салгаж ойлгох аргагүй том хэсэг болж чадсан уг сэтгүүл нь Эрнэст Хэмингуэй, Жэк Лондон, Теодор Драйзер мөн Радьярд Киплинг зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг хэвлэн гаргадаг уран зохиолын сэтгүүл болж байсан түүхтэй. Дараа нь бүүр афроамериканчуудийн эрхийг хамгаалдаг улс төрийн сэтгүүл хүртэл болж хэд хэдэн удаа нийтлэлийн бодлогоо өөрчилж байжээ.
60-аад онд Америкт сексийн хувьсгал ид өрнөж, феминизм хүчээ авч залуу бүсгүйчүүд жинхэнэ эрх чөлөөгөөр амьсгалж эхэлж байв. Анх удаа эмэгтэйчүүд эрчүүдийн гэгддэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж, сексийн харилцаанд ч чөлөөтэй хандах болжээ. Тухайн үед энэ нь огт өөр, цоо шинэ үзэгдэл байж, нийгмийг цочроож, хүмүүсийн сэтгэлгээг үндсээр нь өөрчилж чадсан гэдэг. Чухам энэ үед “Sex and the Single Girl” буюу “Секс ба Ганц бие бүсгүй” хэмээх дуулиант номын зохиолч эмэгтэй Хэлэн Гурли Браун Cosmopolitan сэтгүүлийн толгой компани Hearst International Magazines корпорацид сэтгүүлийг шинэчлэх санал тавьснаар уг сэтгүүлийн шинэ амьдрал эхэлжээ.
Тэр цагаас эхлэн Cosmopolitan сэтгүүл огт өөр дүр төрх, агуулгатайгаар гарах болж өнөөгийн агуу брэнд болох замнал нь тавигдсан байна. Тухайн үедээ “хориотой” сэдвээр илэн далангуй бичиж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, карьер зэрэг бүсгүйчүүдийн амьдралын бүхий л талыг хөндөж асуудал болгон тавьж байлаа. Космо ингэж нийгмийг сэрээсэн юм. Тэр үнэхээр бүсгүйчүүдийн удаан хугацаанд хүсэн хүлээж байсан дуу хоолой нь болж чаджээ. Өнөөдөр ч гэсэн Cosmopolitan нь эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүллийн дуу хоолой, дотны анд найз нь хэвээр байсаар байна.
Cosmopolitan нь хамгийн анх удаа аборт, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг харгислал, хүчирхийлэл, оюутнуудын бие үнэлэлт зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн нийтлэлүүдийг хэвлэж улс төр, олон улсын байгууллагууд болон нийгмийн анхаарлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хандуулж байжээ. Нөгөө талаараа нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн эмэгтэйчүүдэд тулгарч буй бүхий л асуудлуудыг хөндөж бусдаас хамааралгүй сайхан амьдрах ухаан, гоо сайхан, ажил алба, хувийн амьдрал гээд бүхий л асуудалд шилдэг нь байх урам зоригийг бэлэглэж чаддаг учраас маш богинохон хугацаанд асар том, үнэнч уншигчийн хүрээтэй болж чаджээ. Энэ бүхэн нь олон төрлийн эмэгтэйчүүдийн бусад бүх сэтгүүлүүдээс эрс ялгарах Cosmopolitan-ы онцлог, амжилтынх нууц гэгддэг.
Анх 1965 онд тачаангуй төрхтэй бүсгүйн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьж мөн л үүгээрээ анхных нь болж чадсан байна. Эрчүүд бүсгүйчүүдээс өрсөн дугаар бүрийг алгасалгүй худалдаж авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд олны хүндэлж, биширч явдаг 544 эмэгтэй гарчээ. Уншигчиддаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өөдрөг амьдрах, шинийг эрэлхийлэх урам зориг өгч, хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилготой уг сэтгүүлийн уншигчид жилээс жилд сая саяар нэмэгдсээр байна. Өнөөдөр Cosmopolitan сэтгүүлийг орчин цагийн бүсгүй хүний Библи буюу ариун судар хэмээн нэрлэдэг.
Брэнд төрүүлдэг брэндийн нууц.
“Космополитан” сэтгүүл нь Adweek сэтгүүлээс шалгаруулдаг “Топ Брэнд Сэтгүүл”-ийн тоонд жил алгасалгүй багтсаар байгаа нь ямар агуу брэнд болохыг нь гэрчлэх биз ээ. Нэр хүндтэй Advertising Age сэтгүүлийн шалгаруулалтаар “Маркетингийн зоригтой шийдлээрээ ялгарсан агуу брэнд” хэмээх өргөмжлөлийг хүртжээ.
Яагаад эмэгтэйчүүдийн сэтгүүл маркетингийн йим олон нэр хүндтэй шагналыг авах болсон шалтгаан нь гэвэл Cosmopolitan нь дэлхийн олон брэндийг жинхэнэ утгаар нь рекламдаж, олонд таниулж чадаж байна. Нөгөө талаасаа COSMO харилцаа, сурталчилгааны олон сувагийг бүтээлчээр ашиглан сэтгүүлийнхээ нэр хүндийг өргөж, уншигчдынхаа хүрээг өргөжүүлж чадсан брэнд. Дэлхийн олон топ брэндүүд тухайлбал L"Oreal COSMOPOLITAN сэтгүүлээр дамжуулан шинэ бүтээгдэхүүнээ трэнд болгож, борлуулалтаа өсгөж чаддаг. Энэхүү сэтгүүлийн итгэлт түншүүдийн тоонд Christian Dior, Chanel, Lancфme, Lacoste, LV, Burberry, Swatch, Nokia, Procter & Gamble, Johnson & Johnson, Unilever зэрэг шилдэг брэндүүд үйлдвэрлэдэг корпорацууд байдаг юм байна. Эдгээр топ брэндүүд өнөөдөр Cosmopolitan-ийг амжилтын үндэс хэмээн тодорхойлж байна. Энэ бүхнээс үзхэд Cosmopolitan сэтгүүлийн амжилтын бас нэгэн нууц нь брэндийг бий болгож чаддагт оршдог хэмээн дүгнэж болно.
Cosmopolitan Mongolia
Cosmopolitan сэтгүүлийн толгой компани болох Hearst копораци нь 50-иад сонин, 200-гаад сэтгүүл, 29 телевизийг эзэмшдэг дэлхийн томоохон медиа корпораци юм. Энэхүү корпорацийн эзэмшилд бидний мэдэх Esquire, Harper’s Bazaar, Marie Claire, Good Housekeeping, Seventeen дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй Опрагийн O! сэтгүүлүүдээс гадна Уолт Дисней копорацитай хамтран ESPN, A&E телевизийн сүлжээ ордог. Хэрст корпорацийг үндэслэгч Уильям Хэрстийн амьдралаас сэдэвлэн Орсон Уэллс өөрийн шилдэг кино болох “Иргэн Кэйн”-ээ бүтээж байсан нь өнөөдөр түүх болон үлджээ.
Ирмүүн Мальтимедиа ХХК нь 100 гаруй жилийн түүхтэй Хэрст корпорацитай хэлэлцээр хийсний үр дүнд Cosmopolitan сэтгүүлийн албан ёсны 61 дэх хувилбар болох монгол хувилбарыг удахгүй монголын зах зээл дээр гаргах гэж байна. Уг сэтгүүлийн монгол хувилбар гарснаар манай орны хэвлэл мэдээлэлийн түүхэнд анх удаа олон улсын томоохон төсөл орж ирсэн тохиолдол болж байна. Ирмүүн Мальтимедиа компанийн Монголын хэвлэлийн зах зээл дээр олон жил ажилласан туршлага, таван сэтгүүл болон олон тооны номыг зах зээл дээр амжилттай гаргасан нь энэхүү төслийг бодит зүйл болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөө талаасаа Ирмүүн нь дизайн шийдэл, фото зураг авалт зэрэг үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж чадсанаараа үнэлэгддэг . Ямартаа ч Ирмүүн Мальтимедиа компанийн хүчин зүтгэлээр олон улсын топ брэнд Монголд орж ирж байна.
Энэхүү төслийн үр дүн нь юу вэ?
Нэг талаасаа хүсэл эрмэлзэл, зорилго өндөртэй, шинийг эрэлхийлэгч, их хотын карьерист дэлхийн 120 сая бүсгүйчүүд дээр монголын өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, эрч хүчтэй олон мянган бүсгүйчүүд нэмэгдэж дэлхийтэй хамт алхах үүд нээгдэж байна. Нөгөө талаасаа дэлхийн олон брэндийг амжилтад хөтөлсөн, брэнд бий болгогч гэдгээрээ алдартай Cosmopolitan брэнд Монголын зах зээл дээр гарч ирснээрээ Монголын компаниуудад маркетингийн цоо шинэ орон зай, шинэ хэлбэрүүд, шинэ боломжуудыг бий болгож байна. Cosmopolitan нь уншигчиддаа маш ихээр нөлөөлж чаддаг учраас дэлхийн маркетерууд Cosmopolitan-ийг сонгодог.
Хэрст корпорацийн төв байр. Нью Йоркийн Манхэттэн дүүрэгт байрладаг бөгөөд уг барилгыг өнгөрсөн, ирээдүй, орчин цаг буюу гурван цаг хугацааны билэгдэл хэмээн тодорхойлдог. Орчин цагийн архитектурийн сод төлөөлөгч сэр Норман Фостэрийн бүтээл.
Cosmopolitan сэтгүүлийн нүүрүүд. Уг сэтгүүлийн нүүрэнд бүх цаг үеийн нийт 544 одод зурагаа татуулж байжээ. Топ модель Синди Кроуфорд хамгийн олон удаа буюу нийт 17 удаа Cosmopolitan-ы нүүр царай болж байсан байна.
Ирмүүн Мальтимедиа ХХК-ийн Cosmopolitan Mongolia сэтгүүлийн баг Хэрст Корпорацийн менежментийн багтай хамт авхуулсан гэрэл зураг. 2010 оны 9 сар.