Дэлхийн сансрын долоо хоног

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арванхоёрдугаар сарын 6-нд Дэлхийн сансрын долоо хоногийг (World Space Week) хүний амьдралыг чинээлэг болгоход сансрын шинжлэх ухаан, техникийн оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн жил бүрийн аравдугаар сарын 4-10 дотор явуулж байхаар зарласан байна. Энэ хугацаа нь 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөсөн мөн 1967 оны аравдугаар сарын 10-нд Сансрын орон зайг судалж ашиглахад улс орны үйл ажиллагааны зарчмын гэрээ байгуулагдсан зэрэгтэй холбон тогтоогджээ. Анх сансрын өдрийг бий болгох саналыг Марокко улс дэвшүүлж, түүнийг хүн анх саранд буусан долдугаар сарын 20-нд тэмдэглэх нь зүйтэй гэж байсан юм. Орос ба бусад орнууд энэ өдрийг анх хиймэл дагуул хөргөсөн аравдугаар сарын 4-нд тэмдэглэх нь шударга гэлээ. Зарим орнууд энэ ойг аравдугаар сарын зарчмын гэрээ батлагдсан өдөр тэмдэглэх нь зүйтэй гэж байлаа. Маргаан явагдаж байхад Ираны төлөөлөгч Сансрын өдрийг биш долоо хоногийг аравдугаар сарын 4-10-нд тэмдэглэх санаа гарган тэр дэмжигдсэнээр энэ баяр бий болсон юм. Өдгөө уг холбоонд үндэсний 100 орчим холбоо ба бараг сая шахуу уран барилгачид нэгджээ.
Дэлхийн уран барилгын өдөр
Өнөөдөр уран барилгачдын мэргэжлийн баяр болох Дэлхийн уран барилгын өдөр (World Architecture Day) болж байна. Олон улсын уран барилгачдын холбоо 1985 онд энэ баярыг долдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэхээр шийдсэн байна. Дараа нь Олон улсын уран барилгачдын холбоо 1996 оны Барселонд болсон өөрсдийн Ерөнхий ассамблейн ХХ чуулганаар уг баярыг аравдугаар сарын эхний даваа гаригт шилжүүлэх тогтоол гаргажээ.
Дэлхийн орон сууцны өдөр
Аравдугаар сарын эхний даваа гаригт 1985 оноос эхлэн НҮБ-ын бий болгосон World Habitat Day гэх өдрийг тэмдэглэж ирэв. Үгчлэн буулгавал орон сууцны эсвэл оршин суух хаяг гэх утгатай.
Өдрийн ишлэл
"Ард түмэн бүр ямар нэгэн шинжлэх ухаан эсвэл практикаар ялгардаг”
“Эрдэмтэн хүн мөнгөө зарсан ч ухаанаа гаргадаг”
“Христийн номнол бол буянтай гүн ухаан юм. Харин сүсэгтнүүд нь гүн ухаантнууд биш. Константин эзэн хаан болсноос хойш илд ба ташуур итгэл үнэмшлэлийг дагадаг болсон юм”
Хорезмын Кята хотноо Дундад Азийн суут эрдэмтэн, нэвтэрхий толь зохиогч, дэлхийн бөмбөрцгийн анхны глобусыг бүтээгч, газар нутгийн триангуляцийн зургийг гаргах аргыг санаачлан геодезийн эцэг болсон Бируни, Абу-р-Райхан (Абу-р-Рейхан) Мухаммад ибн Ахмад ал-Бируни, Abu Raihan Mohamad ibn Ahmed Al Biruni (англ.) 973 онд төржээ.
Эрдэмтний төрсний 1000 жилийн ойгоор гаргасан Сирийн 1973 оны шуудангийн марок
Үйл явдал
Григорианы хуанлид шилжив
1582 он: Ромын хамба XIII Григорийн зарлигаар шинэ хуанлид орж түүний нэрээр григорианы гэж нэрлэжээ. Орчин цагийн он тоолол эртний Ромын МЭӨ 45 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж, МЭӨ 46 онд Юлий Цезарийн шинэчилсэн хуанлигаас эхлэлтэй. Юлианы тэр хуанлигаар дөрвөн жил бүр нь 365 хоногтой гурван жил, 366 хоногтой өндөр нэг жилээс бүрэлддэг ба тэр нь жил бүр 11 минут 12 секундын урт зөрөөтэй гардаг учир нийлбэр дүнгээр 128 жилийн дотор нэг өдрийн зөрөөтэй болдог. 1582 онд хуримтлагдсан 10 хоногийн зөрүүг арилгаснаар католик Европ григорианы он тооллыг авчээ. 1582 оны аравдугаар сарын 4-нд унтсан ромчууд өглөө сэрэхэд нь аравдугаар сарын 15 болсон байжээ. Хуанлийн шинэчлэлийг Ромын хамба XIII Григорий хийсэн юм.