Б.Хурц эхнэртэйгээ уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Б.Хурц эхнэртэйгээ уулзжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн сарын 17-нд Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудал дээр баривчилснаасхойш ГХЯ-аас шат дараатай арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал хамгийн сүүлийн мэдээллээр Б.Хурцыг эхнэртэйгээ уулзахыг Их Британийн тал зөвшөөрч, түүний эхнэр н.Сарнай нөхөртэйгээ уулзсан гэдгийг зарим эх сурвалж баталжээ. Дашрамд дуулгахад дипломат шаардлагаас гадна албан бус байдлаар Их Британийн явуулсан үйл ажиллагаанд манай Засгийн газар эсэргүүцлээ илэрхийлж өнгөрсөн сарын 27-нд Их Британид болох байсан хоёр улсын  дугуй ширээний ярилцлагыг Монгол Улсын ГХЯ-ны санаачлагаар цуцалсан тухай өнөөдрийн сонинд мэдээлсэн байна.

    С.Отгоо

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж