
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдээгээр нийслэлд орон гэргүй 1100 иргэн байна. Засгийн газрын тогтоол гарч, эдгээр иргэдийг хүнс, хоол тэжээлээр хангаж байх болжээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс орон гэргүй иргэдийг түр хоноглох байртай болгож, өдөрт нэг удаа хооллох үйлчилгээ үзүүлэх тендерийг зарлаад байгаа юм. Тендерийн нээлт ирэх сарын 1-нд болно.
Тендерийн дүн гарснаар нийслэлийн орон гэргүй 1100 гаруй иргэд хоноглох түр байртай болж, өдөрт нэг удаа хүнс тэжээл авч байх бололцоотой болох аж.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас энэ ажлыг хүйтрэхээс өмнө эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай мэргэжилтэн нь хэлсэн юм.