
Холливудын од алдарт жүжигчин Чэки Чан өчигдөр орой Баянгол ресторанд хүлээн авалт хийлээ. Тус хүлээн авалтын такс нь 500 ам.доллар байсан . Олсон орлогыг нь Монголын эмзэг давхаргын нэн ядуу хүүхдүүдэд тусламж болгон байсан тул монголчууд гар татаагүй бололтой. Хүлээн авалтад Монголын элит хэсгийнхэн ирсэн бөгөөд тэднийг улаан хивсэн дээгүүр алхууллаа. Тэнд цуглагсдаас “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон Монголын отгон мисс Б.Бадамцэцэг час улаан даашинзтай ирсэн нь хүлээн авалтын чимэг байлаа. Отгон миссийг улаан хивсэн дээгүүр алхах үед хүмүүс “Бадмаа, Бадмаа”хэмээн хашгирч алга ташсан. Отгон мисс өнөөдөр Чэки Чанд шагнал гардуулах гэнэ. Мөн Б.Бадамцэцэгийн сүүлийн гурван жил хүмүүнлэгийн ажиллагаа явуулж буй хүүхдийн асрамжийн газарт холливудын од зочилж бэлэг гардуулж тусламжийн гараа сунгах юм байна. Тэрбээр энэ сарын 15-д эх орноо төлөөлөн олон улсын миссд оролцохоор шанхайг зорих гэнэ. Дашрамд дурдахад хүлээн авалтын үеэр дуудлага худалдаагаар Чэки Чаны үзэг 7200 ам.доллар, түүний нэрийг бичсэн ороолт 6500, гарын үсэгтэй зураг нь 8500 ам.долларт хүрч дуулиан дэгдээлээ.
М.Дөл