Волейболын улсын аваргын сорил тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Волейболын улсын аваргын сорил тэмцээн үргэлжилж байна

Дорнод аймгийн тамгийн газар, Монголын волейболын холбоотой хамтран Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит өсвөр үеийн улсын аваргын  сонгон шалгаруулах тэмцээнийг Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ 21-нээс 27-ны хооронд зохион байгуулж байна. Тэмцээнд  хот, хөдөөгийн эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөж байгаа бөгөөд сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан найман баг улсын аваргад өрсөлдөх эрхийг авах юм байна. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 2-нд Чойбалсан  хотод үргэлжлэн явагдах ажээ. Тус тэмцээнд оролцож байгаа багуудад  “Амин бүрд” багийн дасгалжуулагч хоёр өдрийн сургалт явуулсан байна. Тэмцээний ерөнхий шүүгч Б.Эрдэнэхүү “Тэмцээн Монгол орны зүүн хязгаарт болж байгаа гэхэд олон баг, тамирчид оролцож байна. Энэ нь Монголд волейболын спорт хурдацтай хөгжиж байгаагийн илрэл” гэв.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж