Анхны байнгын хиймэл зүрх байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Анхны байнгын хиймэл зүрх байрлуулжээ

Италийн Ром хотын хүүхдийн Бамбино Жезу эмнэлгийн хэсэг эмч нар 15 настай өвчтөнд дэлхийн хэмжээнд анх удаа байнгын хиймэл зүрх байрлуулсан тухай тус төвөөс мэдээлсэн байна.

Мэс заслыг өнгөрөгч пүрэв гаригт тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, доктор Антонио Амодеогийн удирдлагын дор хийж гүйцэтгэжээ.

Шинэлэг зүйл гэвэл өвчтөнд байрлуулсан энэхүү хиймэл зүрх нь байнгын ажиллагаатай байх ба урьд өмнө хийж байсан шиг донор зүрх олдох хүртэл түр хугацаагаар ажиллуулах зүйл биш ажээ.

Мэс заслын ажилбар 10 цагийн турш үргэлжилсэн бөгөөд өвчтөний цээжний зүүн хэсэгт 4 см-ийн хэмжээтэй  хиймэл зүрхийг суулгасан байна.

Эмч нарын багийн мэдээлснээр энэхүү хиймэл зүрхний шинэ зүйл нь өвчтөний биед хор хөнөөл, халдвар учруулахгүй чанараараа урьд өмнөхийн хиймэл зүрхнээс онцгойрч байгаа ажээ.

Бамбино Жезу эмнэлгийн эмч нарын яриснаар хиймэл донорын зүрх суулгах боломжгүй өвчтөнүүдийн хувьд эмчилгээний шинэ эрин үеийг нээж байгаа юм гэсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж