Австралийн ерөнхий сайд цэргүүдтэйгээ уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Австралийн ерөнхий сайд цэргүүдтэйгээ уулзжээ

Австралийн ерөнхий сайд Julia Gillard Афганистаны өмнө хэсгийн муж болох Орузганд байрлаж буй австралийн цэргүүдтэй уулзахаар гэнэт хүрэлцэн ирсэн нь ерөнхий сайд болсноос хойш анх удаа гадаадад хийж буй айлчлал нь байсныг түүний ажлын албаны газраас бямба гаригт мэдээлжээ.

Ерөнхий сайд Орузган мужийн байдлын талаар цэргүүдийн удирдлагаас хийсэн мэдээлэлтэй танилцаад цэргүүдтэй хамт австралийн хөл бөмбөгийн аваргын төлөө тэмцээнийг сонирхон үзээд Кабулыг зорин ниссэн байна.

Ерөнхий сайд цэргүүдэд хандан үг хэлж, тэд нарын  гаргаж буй “эр зориг, шийдэмгий байдал”-д талархаж буйгаа илэрхийлээд 2001 оноос хойш босогчдын эсрэг хийсэн тулалдаанд амь үрэгдсэн 21 австрал цэргийг дурсан хүндэтгэжээ.

Кабул хотод хүрэлцэн ирсний дараа Афганистан дахь Олон улсын зэвсэгт хүчний командлагч, генерал Дэвид Петраеус болон ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзаж ярилцсан аж.

Австралийн 1500 цэрэг афганистаны Орузган мужид байрлаж байгаа юм байна.
Ерөнхий сайд ийнхүү 12 цагийн айлчлалаа өндөрлөөд Брюсселийг зорин нисчээ. Бельги улсад байх хугацаанд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Andres Fogh Rasmussen-тэй уулзаж, Ази-Европийн уулзалтад оролцоно.

Ерөнхий сайдын айлчлалын дараачийн газар нь Цюрих хот бөгөөд Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жозеф Блеттертэй уулзаж, Хөл бөмбөгийн дэлхийн аваргын 2022 оны тэмцээнийг Австрал улсад хийлгэхээр нэрээ дэвшүүлж буй асуудлаар саналаа солилцох ажээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж