Үймээн дэгдээгчид иргэний дайн өдөөхийг оролджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Үймээн дэгдээгчид иргэний дайн өдөөхийг оролджээ

Эквадор улсын ерөнхийлөгч Рафаель Корреа Өмнөд америкийн орнуудын холбооны онцгой хуралдаан дээр үймээн гаргасан цагдаа нар улс оронд иргэний дайн дэгдээж, түүнийг амь насыг хороох зорилготой байсан гэж баасан гаригт мэдэгдсэн байна.

Корреа “Үймээн дэгдээсэн цагдаа нар улс орны хэмжээнд эмх замбараагүй байдал бий болгож, жинхэнэ иргэний дайн дэгдээхийг оролдсон юм” гэж  дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэхээр Кито хотод хүрэлцэн ирсэн Өмнөд америкийн орнуудын холбооны төлөөлөгчдөд хандан ярьсан байна.Ерөнхийлөгч эмх замбараагүй байдал бий болгосон цагдаа нарыг  “гэмт хэрэгтнүүд”, “үймээн дэгдээгчид” гэж нэрлэсэн аж.

Үймээн дэгдээсэн цагдаа нарын дунд ерөнхийлөгчийг Кито хотын ойролцоо орших “Ноно” хэмээх газар руу авч явья гэж ярьж байсан хүмүүс байсан бөгөөд энэ газарт бусдад алагдсан хүмүүсийн цогцос үе үе олддог ажээ. Ерөнхийлөгчийг цагдаагийн эмнэлгээс авч гарсан армийн машинд 5 сум туссан байжээ.

Корреа  үймээн дэгдээгчдийн үйл ажиллагааг  “цэвэр улс төрийн хуйвалдаан хийх” зорилготой байсан гээд цагдаа нарын тавьсан шаардлагыг “шалтаг байсан” гэж онцлоод үймээнд сөрөг хүчний улс төрийн намын гишүүд оролцсон гэж ярьсан байна.

Онцгой хуралдаанд  Өмнөд америкийн орнуудын холбооны гадаад харилцааны сайд нар оролцсон бөгөөд тэд ээлж дараалан Эквадорын засгийн газар, эквадорын ардчилсан үйл явцад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж