200 сая евроны хэргээр 41 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

200 сая евроны хэргээр 41 хүнийг баривчилжээ

Испанийн эрх баригчид 200 сая евро угаасан хэрэгт сэжиглэн 41 хүнийг баривчлаад байгаа тухай Испанийн Үндэсний цагдаагийн газраас өчигдөр мэдээлэл хийгээд уг мөнгөний тодорхой хэсгийг Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчний дайчдыг санхүүжүүлэхэд зориулж байсан гэсэн байна.

Үндэсний цагдаагийн газраас гаргасан нэгэн мэдэгдэлд “Хар тамхины наймааны эх үүсвэртэй 200 сая евро угаасан хэрэгт холбогдуулан 41 хүнийг баривчилсан” гэж  дурджээ.

Угаасан мөнгөний тодорхой хэсгийг Колумби, Эквадор улс руу гуйвуулж байсан бөгөөд тэр нь зэвсэгт босогчдод зориулагдаж байсныг мөрдөн тогтоосон байна.

Баривчилгаа явуулах үйл ажиллагааны явцад тусгайлан сургасан ноход 150 000 евро бэлнээр нуун хадгалж байсныг илрүүлжээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж