Ижил хүйстнүүд гэрлэх эрхтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүд гэрлэх эрхтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Саяхны  нэгэн судалгаа ижил хүйстэн хүмүүсийн  гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх хандлага АНУ –д түгээмэл болж байгааг харуулжээ.

    Одоогоор АНУ-ын  Коннектикут, Айова, Массачусетс, Вермонт, Нью Хемпшир, Вашингтон зэрэг мужуудад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг  зөвшөөрсөн ч хууль ёсоор баталгаажуулж чадаагүй байгаа юм. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг “ жирийн гэрлэлт”  гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж буй хөдөлгөөнийхөн ч энэ хугацаанд багагүй амжилт олсон билээ.  Өнгөрсөн долдугаар сард Массачусетс мужын шүүгч 1996 онд Конгрессоор баталсан гэрлэлтийн тухай хууль нь ижил хүйстэн болон лесби хосуудын гэрлэх эрхийг хасч, үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн юм.  Харин сарын дараа Калифорни мужын шүүхээс гей эрчүүдийн гэрлэлтийг хориглосон нь л мөн л үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болсон юм.

    Дээрх хоёр шүүгчид өөр өөрсдийнхөө байр суурьт бат зогсч байгаа бөгөөд энэ нь Массачусетс мужид гэрлэсэн ижил хүйстнүүд  хуулиар эрхээ хамгаалуулж чаддаггүй бол Калифорни мужид бүр гэрлэх ч эрхгүй гэсэн үг юм.

    Гэвч  ижил хүйстнүүдийн эрхийг зөвшөөрөх нь зөвхөн гэрлэлттэй холбоотой  асуудал биш бөгөөд ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдийн хөдөлгөөнийг зохицуулах нь асуудал үүсгээд байгаа аж. Тэдгээр хөдөлгөөнийхөнд хүчний байгууллагынхан “ Бүү асуу, бүү ярь” гэдэг шаардлага тавьдаг юм.
    Эдгээр үйл явдлын талаар америкчуудаас санал асуулга явуулахад 17 мянган хүн саналаа ирүүлсэн бөгөөд санал 50-50 хувиар хуваагдсан аж.

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж