Барак Обама Гватемалаас уучлалт хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Барак Обама Гватемалаас уучлалт хүсэв

1960-аад оны үед АНУ-ын засгийн газрын шийдвэрээр  гватемалчуудад халдварт өвчин тараах туршилт хийж байсантай холбогдуулан ерөнхийлөгч Барак Обама уучлалт хүссэнд талархаж байгаагаа Гватемал улсын ерөнхийлөгч Алваро Колом илэрхийлээд хэдийгээр 60-аад жилийн өмнө болсон хэрэг боловч уг асуудлыг гүнзгийрүүлэн судлахыг хүссэн байна.

Гватемалын ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Роналдо  Роблес “Хоёр улсын ерөнхийлөгч нар 20-иод минутын турш утсаар ярьж, 1946-1948 онд  АНУ хэдэн зуун гватемалчуудад санаатайгаар өнгөний халдварт өвчин болох тэмбүү, заг хүйтэн тараах туршилт хийсэн тухай ярилцсан” гэж Efe агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулжээ.

Роблес ”Ерөнхийлөгч Обама болсон явдалтай холбогдуулан гүн гүнзгий уучлалт хүсээд АНУ-д ноцтой дургүйцэл төрүүлж буй энэ туршилт нь америкийн нийгмийн зарчим, үнэ цэнэтэй эрс харш юм” гэж утсаар ярьсан гэсэн байна.

АНУ шоронгийн хоригдол, сэтгэцийн өвчтэй 696 хүнд өвчин халдаах туршилт хийснийг нотолж байгаа боловч ерөнхийлөгч Колом нийт 1500 хүн энэ туршилтын золиос болсон бөгөөд тэдгээрийн дотор жирийн цэрэг, биеэ үнэлэгчид бас байсан гэжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж