Тамхинд ногдуулах татвараа Япон нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Тамхинд ногдуулах татвараа Япон нэмжээ

Япон улс тамхинд ногдуулах татвараа 40 хувь хүртэл нэмэгдүүлж, улс орны хэмжээнд тамхидалтыг багасгах алхам хийж эхэлсэн байна.

Тамхинд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг баасан гаригаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд японы тамхичдын татах дуртай нэг хайрцаг Mild Seven тамхины үнэ 410 иен буюу 4.93 доллар болсон нь  АНУ-ын үнэд дөхөж очсон байна.

Татвар нэмэгдүүлснээр япончуудын их хэмжээгээр татдаг нэг хайрцаг Marlboro-гийн үнэ 440 иен буюу 5.27 доллар болжээ. Нэг хайрцаг Marlboro-г орон нутгаас ногдуулах татвараас шалтгаалан өөрчлөгдөж болох боловч ойролцоогоор АНУ-д 5.42 доллараар худалддаг ажээ.

Японы Эрүүл мэндийн яамны ажилтан Косуке Като “Татвар нэмэгдүүлж байгаа гол зорилт бол тамхичдыг тамхиа хаяасай  л гэж байгаа хэрэг. Янжуурын үнэ нэмэгдэж байгаа нь тамхичдыг тамхинаасаа татгалзахад хүргэнэ гэж үзэж байгаа” гэсэн байна.

Японд  ресторан, баар зэрэг олон нийтийн газарт тамхи татахыг зөвшөөрсөн хэвээр байгаа бөгөөд онгоц, галт тэрэгний буудал, төрийн албан байгууллагуудад тусгайлан гаргасан өрөөнд тамхи татдаг аж.

Тамхины үнийг нэмснээр жилд 63.1 тэрбум иен буюу 756 сая долларын татвар хураах тооцоо хийжээ.

Дэлхийн гуравдагч том тамхины үйлдвэр болох Japan Tobacco Inc.. компани тамхины үнийг нэмэгдүүлснээр тамхичдын тоо 25 хувиарь буурна гэсэн тооцоо гаргасан байна.

Дэлхийн үйлдвэрийн өндөр хөгжилтэй 7 орны дотор тамхи татагчдын хувиарь Япон тэргүүлэгч орны нэгэнд ордог бөгөөд 2009 оны байдлаар Японы эрэгтэйчүүдийн 36.6 хувь, АНУ-ын  25.7 хувь, ХБНГУ-ын 34.8 хувь, Францийн 33.3 хувь, Канадын 19.9 хувь нь тамхи татаж байгаа юм байна.

Эх сурвалж: Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж