ГХЯ-ны уулзвар түгжрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

ГХЯ-ны уулзвар түгжрэлтэй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Төв шуудангаас Энхтайвны  гүүр хүртэлх 0.9 километр замыг өнгөрөгч амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаасантай холбоотойгоор  өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн төвийн замуудын ачаалал их байна. Уг замыг өнөөдөр үдээс хойш нээх юм. Гэсэн ч одоогийн байдлаар Баянбүрдийн уулзвараас Зуун айлын уулзвар хүртэлх баруунаас зүүн чиглэлд, Гандангийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл баруунаас зүүн чиглэлд, Засгийн газрын ордны баруун хойд талын уулзвараас Гандан хүртэлх зүүнээс баруун чиглэлд,  Засгийн газрын ордноос Төв шуудан хүртэл,  Гадаад хэргийн яамны хойд талын зам зүүнээсээ баруун чиглэлд, Замын цагдаагийн газрын уулзвараас Гадаад хэргийн яам, хүртэл, Баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэл, МҮЭСТО”ны баруун талын уулзвараас “Од” кино театр хүртэлх замуудын хөдөлгөөн удааширсан байдалтай байна. Түүнчлэн X дугаар хорооллын уулзвараас Барс худалдааны төв хүртэл баруунаасаа зүүн чиглэлд, Гадаад хэргийн яамны уулзвараас Замын цагдаагийн газрын уулзвар хүртэл хойноосоо урагшаа чиглэлд замын хөдөлгөөн түгжирсэн байна.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж