-Танай аймагт хэзээнээс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бэ. Галдан шатаах хэрэг үйлдсэн этгээдийн баривчилсан уу?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд албан ёсоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэсэн нь ташаа ойлголт. Хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн цагдаагийн хэлстээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Уг галдан шатаах хэргийг үйлдсэн этгээдийг одоогоор баривчлаагүй.
-Иргэдийн эд хөрөнгийг галдан шатаах хорлон сүйтгэх ийм хэрэг танай аймагт өмнө нь гарч байсан уу. Уг хэрэгт холбогдуулан 21 настай эрэгтэйг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Цагдаагийн ажилтнууд хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөхгүй. Бидэнд байгаа мэдээллээр галдан шатаах хэргийг үйлдсэн этгээд хоёр автомашин, хоёр байшин шатаасан юм байна лээ. Галдан шатаагч хоёр шөнө дараалан энэ хэргийг үйлдсэн тухай нутгийн иргэдээс авсан мэдээлэл байна.