“Тамхигүй орчин- хамт олны санаачлага” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Тамхигүй орчин- хамт олны санаачлага” аян өрнөж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтийг тамхигүй орчин бий болгоход уриалж, харьяа агентлаг, газруудын дунд “Тамхигүй орчин-хамт олны санаачилга-2” хоёр сарын аяныг энэ сарын 1-нээс өрнүүллээ. Энэхүү аяныг өрнүүлснээр Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ хэмээн үзэж байна. Аяны хүрээнд Засаг даргын Тамгын газарт харьяалагддаг байгууллагууд тамхины хор уршиг, дам тамхидалтын хор нөлөөтэй холбоотой таваас доошгүй  ажил санаачилж, албан тасалгаа, хурлын танхим, хонгилд тамхины  хор уршгийг харуулж тамхи татахыг хориглосон наалт, зурагт хуудас байрлуулахыг үүрэг болгосон аж. Хоёр сарын турш үргэлжлэх аяны хэрэгжилтийг “Адра Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүгнэж, 500 мянгаас 1.5 сая төгрөгөөр гурван газар, хэлтсийг шагнаж урамшуулах  юм байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж