Ажлын хэсгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулганы ажил өнөөдрөөс идэвхжиж байна. Үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдах бөгөөд үдээс хойш ажлын хэсгүүд хуралдахаар болжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “А” танхимд, Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Жекей нараас 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд тус тус болох юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж