Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Б” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулах аж. Мөн цалин, тэтгэмжийн тухай асуудлаар ч мэдээлэл хийх юм байна. Түүнчлэн бүлгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцох юм.

Бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж