Асашёорюү зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Асашёорюү зодог тайллаа

Мэргэжлийн сум бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тай­­лах ёслол энэ сарын 3-нд Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд болж өнгөрлөө.

Японы сумогийн хол­­боо­ноос зохион байгуулсан их авар­гын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид нь уригдан очсон байна.

Түүний үсийг авах ёслол эхлэн уригдан ирсэн зочдоос 385 хүн түүний үсэнд хүрэх ёсыг гүйцэтгэсэн байна. Хамгийн сүүлд сумогийн ертөнц дэх түүний баяр хөөр, зэмлэл шүүмжлэлийг хуваан үүрч ирсэн багш Такасаго ояката үсийг нь хайчилжээ.
Ийнхүү их аварга маань зодгоо тайллаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж