Madonna “Dolce Gabbana”-тай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Madonna “Dolce Gabbana”-тай хамтарч ажиллана

Үргэлж л загварын бэлгэ тэмдэг болж ирсэн попын хатан хаан Madonna саяхан өөрийн охиндоо зориулан Material Girl нэртэй өсвөр насныхны брэндийг бий болгосон билээ. Харин загварын ертөнц дэх түүний дараагийн алхам Италийн “Dolce Gabbana” загварын ордонтой хамтран ажиллах болоод байна. Мадонна “Dolce Gabbana” загварын ордонтой хамтран MDG /Madonna Dolce Gabbana нэрний товчлол/ гэх лого үсэгтэй зургаан төрлийн нарны шил гаргах гэрээнд гарын үсэг зуржээ. Тун удахгүй чамин ганган MDG шилнүүд эмэгтэйчүүдийн харааг булаах нь.

Ж.Индра
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж