Ерөнхийлөгч Бельгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Бельгийг зорилоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази Европын уулзалтын дээд хэмжээний наймдугаар уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Финланд болон Данийн Вант улсуудад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

    Бельгийн нийслэл Брюссель хотноо болох Ази Европын уулзалтын үеэр “Тогтвортой хөгжил”, “Санхүүгийн хямралыг зохицуулах нь” , “Бүс нутгийн асуудлууд”, “Хүний хөгжил” зэрэг дөрвөн салбар хуралдаан болох бөгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тогтвортой хөгжил салбар хуралдаанд нь үг хэлэх юм.

    Ази Европын уулзалтын Дээд хэмжээний уулзалтад тус хоёр тивийн 40 гаруй орны Төр засгийн тэргүүн нар оролцож байна. Монгол Улсын хувьд 2006 онд хамтын ажиллагааны энэхүү байгууллагад элсэн орсон юм юм хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж