
Түүнээс гадна эстроген болон ясны сийрэгжилтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэх нь булчин зангирч өвдөх бас нэг шалтгаан юм. Мөн артерийн судасны нарийсал, бөглөрөл нь хөлийн судасны цусны эргэлтийг удаашруулж байдаг.
Хөлийн булчин зангирахаас сэргийлэхийн тулд шингэн сайн ууж, шингэний дутагдалд орохгүй байх, кальци, магни, калигаар баялаг хүнс, гадил, шош, ногоон хүнсний ногоо байнга хэрэглэх хэрэгтэй.
Түүнчлэн булчин зангирахаас сэргийлж намхан ултай, тулгуур сайтай гутал өмсч байх, олон цагаар алхаж, сууж, дасгал хийж, өндөр өсгийтэй гутал өмссөний дараа хөлөө тэнийлгэн, сунгалтын дасгал хийж байх нь зүйтэй.
О. Халиун