
Судалгааны багийнхан ADHD буюу анхаарлын согогтой хүүхдийн ДНХ –г бүрдүүлэгч зарим хэсэг давхардсан эсвэл дутсан байдгийг олж мэджээ.
Судалгааны үр дүн дээрх ДНХ –гийн согогтой хэсгүүдийн давхцал нь аутизм, болон сэтгэл мэдрэлийн өвчинтэй холбоотойг харуулсан юм.
Эрдэмтэд уг ололт нь анхаарлын согогийг эмчлэхэд тус болно гэж найдаж байгаа аж. Хүүхдийн анхааралгүй, дуулгаваргүй байдлыг эцэг эхийн буруу эсвэл хоол тэжээлийн дутагдалтай холбоотой гэж хүмүүс ойлгосоор ирсэн. Харин одоо энэ согог нь генийн өвчин бөгөөд ийм согогтой хүүхдүүдийн уураг тархи жирийн хүүхдийнхээс өөр байдаг байна.
Н. Энх